Өнөөдөр /2024.06.10/ улс төрийн намууд ээлжит их хурлын сонгуульд нэр дэвших горилогчдыг зарлалаа. Тодруулбал, 2024 оны Улсын Их Хурлын сонгуульд БАЯНЗҮРХ дүүрэгт Т.Батцогт, Г.Болормаа, М.Тулгат, Ц.Жадамбаа, Г.Ууганцэцэг нар дэвшихээр болжээ. Майнбаярын ТУЛГАТ нь 2012 оноос хойш нийслэл, дүүргийн иргэдийн хуралд төлөөлөгчөөр ажиллаж буй. Тэрээр нэр дэвшигчдийг зарлах үеэр “Үндэсний үйлдвэрлэгчид, хувийн хэвшлийнхнийг тууштай хамгаалж, иргэний эрх, хэвлэлийн эрх чөлөөний төлөө зогсоно” хэмээн онцолсон юм.